Танилцуулга

Picture
1999 онд өрхийн орлого багатай айл өрх хүмүүс, өрх  толгойлсон эмэгтэйчүүдэд үйлчлэх зорилгоор байгуулагдсан гишүүнчлэлгүй, ашгийн бус аль нэг нам шашны хараат бус байгууллага.

Төв нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гэр хороололын дунд байрладаг бөгөөд үйл  ажиллагаагаа явуулдаг сургалт үйлчилгээний төвтэй. 2006 оноос Баянхонгор  аймаг, Баунзүрх дүүрэгт, 2009 оноос Налайх дүүрэгт, 2010 оноос Сэлэнгэ , Ховд аймгуудад салбар байгуулан ажиллаж байна.

Байгуулагдсан үеэсээ  эхлэн төмс  хүнсний ногоо тариалах арчилж  ургуулах, хүлэмж барьж ашиглах хүлэмжийн таримлын  арчилгаа, төрөл бүрийн ногооны үрслэг ургуулах,  мод үржүүлэх,  түүнийгээ тарьж ургуулах, гоёл чимэглэлийн мод, цэцэг, зүлэг ургуулах, хөрсний нөхөн сэргээлт хийх, чиглэлээр хүссэн байгууллага, айл өрх хЮн бүрт үнэгүй сургалт зөвлөгөө өгсөөр ирсэн. Төсөл хөтөлбөрүүд, төрийн болон  төрийн бус байгууллагуудын хүсэлтээр төлбөртэй сургалтууд өгдөг.



Хүрсэн үр дүн

  • Байгуулагдсанаасаа хойш Улаанбаатар хотын 9 дүүрэг, Дархан, Эрдэнэт хотуудад 18 аймгийн 182 суманд хүрч ажиллан нийтдээ 5300 өрхийг  сургалтанд хамруулсан.
  • 2003 онд МҮОН телевиз, 2006 онд UBS телевизь 2007 онд С-1 телевизтэй хамтран өрхийн аж ахуйд зөлөгөө  өгөх теле хичээлүүдийг явуулсан.
  • 30 гаруй гарын авлага, 6 төрлийн ном, 1 DYD бэлтгэн гаргаж сургалтандаа ашиглаж байна.  
  • 5 хүнийг ажлын байраар хангаж бүтэн  цагаар  ажиллуулан нийгмийн  асуудлыг бүрэн хариуцаж байна.
  • Зуны хугацаанд 2-3 хүнийг гэрээгээр ажиллуулан ажлын байраар хангадаг.
  • Гадаад дотоодын ТББ байгууллага, төсөл  хөтөлбөрүүдтэй хамтран  ажиллаж санхүүгийн дэмжлэг үзүүлсэнээр 16 өрхийг гэртэй, 56 өрхийг хашаатай  болоход тусалсанаас гадна 21  бүлэг хамтлагт дэмжлэг үзүүлэн 12 өрхийг зоорьтой, 10 өрхийг хүлэмжтэй болгосон.

Хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд

  • Ногоочин, Цэцэрлэгчин, Ойжуулагчийн мэргэжил олгох сургалт
  • Азийн сангийн санхүүжилтээр "Байгууллага чадавхижуулах, орон нутагт сургалт явуулах суралцагчдаас бүлэг хамтлагууд үүсэн байгуулагдахад туслах" төсөл
  • Газар тариалангийн чиглэлийн бизнес эрхлэгчидэд зөвлөх үйлчилгээ.
  • Австралын Элчин сайдын Яамны санхүүжилтээр "Бионүүрсээр хөрс бордож хөрсний байгалын үржил шимийг сайжруулах " туршилт төсөл
  • Монголын эмэгтэйчүүдийн сангийн санхүүжилтээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг  зах зээлд сурталчилах борлуулах "Чадамж" төсөл
 
Picture
Picture
Picture